БАЯЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-Д СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОГТООЛОО ГАРДАН АВЛАА

Админ
2020/10/20

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД СОНГОГДСОНД ТООЦСОН ТОГТООЛЫГ ГАРДУУЛЛАА Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүрэгт 130 нэр дэвшигч, 43 мандатын төлөө өрсөлдсөн. Монгол Ардын Нам 23 суудал авч олонх болсноор Баянзүрх дүүргийн иргэдийн хувьд тун сайн мэдээ болсон. Учир нь энэ дүүрэгт сүүлийн найман жил Ардчилсан нам засагласан нь хамгийн хоцронгуй дүүрэг болсон гэх дүгнэлт хийж болно. Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны хэлж байгаагаар сонгууль амжилттай болж урьд жилүүдийг бодвол хэрүүл маргаан багатай сонгууль болсон. ДИТХ-ын сонгуульд зөрчил илрээгүй , хууль дүрмийн дагуу шударга сонгууль болсон гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна