БНСУ-аас 258 иргэн эх орондоо ирлээ

Админ
2020/10/20

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 19:00 цагт газардлаа. Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-18, өндөр настан-3, эрүүл мэндийн шалтгаантай-7, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-230 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Монголика, Дрийм зочид буудал болон Сод-Эра эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан аваад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна