Дөрөв хоногт Чиндао хотын 11 сая хүнийг COVID-ийн шинжилгээнд хамруулжээ

Админ
2020/10/20

Хятадын зүүн хэсэгт орших Шандун мужийн Чиндао хотод өнгөрсөн долоо хоногт коронавирусийн дотоодын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хятадын эрх баригчид халдварын голомтыг олох цаашид тархаахгүй байхаар шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал Чиндао хотод коронавирусийн шинэ тохиолдол илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 12-16-ны хооронд 11 сая хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулснаас халдварын шинэ тохиолдол илрээгүй байна. Энэ сарйн 1-8-ны өдрүүдэд Хятадын хамгийн том баяр буюу БНХАУ үүсгэн байгуулагдсаны 71 жилийн ойн тохиож, хот хооронд зорчигчдын тоо нэмэгдсэн юм. Ийнхүү Чиндао хотын 9 сая оршин суугч, мөн энэ хугацаанд тус хот руу оршсон жуулчид гээд нийт 11 сая хүнийг шинжилгээнд хамруулжээ. Хятадын эрх баригчид коронавирусийн халдварыг олон нийтийн дунд алдахгүй нь тулд маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Хятадын нутаг дэвсгэрт дотоодын халдвар илрэхгүй байгаа бөгөөд зөвхөн гадны орноос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд бүртгэгдэж буй юм. Тухайлбал өчигдөр эх газрын Хятадад 13 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн иржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна