МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАНА

Админ
2020/10/22

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАНА Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэхэд, хууль тогтоомжуудын хүрээнд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т  гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил үйлчилгээний үнэ тариф, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хамтарсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд  шударга өрсөлдөөний таатай орчин нөхцөлийг судлах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлуудад хамтран ажиллахаар боллоо. Цаашид хоёр тал хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд бодит мэдээллийг тухай бүрт нь хүргэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Эх сурвалж: ШӨХТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна