HҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНЫ ХУРАЛДААНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Админ
2020/10/22

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Дөрөвдүгээр хорооны хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус хорооны 10 дугаар сарын 20-ний өдрийн бүгд хуралдаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Засгийн газрын байр суурийг илэрхийлж, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв. Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагааны чиглэлээр гаргаж буй санал, санаачилгууд, тэр дундаа “Action for Peacekeeping – A4P” санаачилгыг дэмжиж, тунхаглалд нэгдсэнийг онцлон тэмдэглэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэл, хариуцлагын чиглэлээр хийгдэж байгаа санал, санаачилгыг Монгол Улс өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна