Испанид коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 1 саяд хүрлээ

Админ
2020/10/22

Испани Улсад коронавируст халдварын тохиолдол нэг саяд хүрлээ. Лхагва гарагт тус улсад 24 цагийн дотор 16.973 хүн халдвар авч, 156 хүн нас барсан талаар мэдээлж байв. Коронавирусийн халдвар авсан хамгийн анхны өвчтөн нэгдүгээр сарын 31-ний өдөр бүртгэгдэж байсан бол одоо халдвар авагсдын тоо 1.005.295-д хүрээд байна. Ингэснээрээ Испани коронавируст халдварын тохиолдол нь нэг саяыг давсан зургаа дахь улс болж байна. Одоогийн байдлаар АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Аргентинд мөн сая гаруй тохиолдлыг бүртгээд буй юм. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Европт халдварын тархалт нэмэгдэж, засгийн газрууд коронавирусийн дэгдэлтийг хянах, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах үүднээс хатуу чанд журам тогтоох шаардлага үүсээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна