25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолдож хоёр хүн гэмтжээ

Админ
2020/10/22

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэх газарт 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин өчигдөр өглөө осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллав. Ослын улмаас 3,000 литр түлш асгарч 0.2 га буюу 2,000 м.кв талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа аж. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тоормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ. Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна