Хулгар чихтэй, бөгтгөр, Гадны хард нармайгаа нээлгэж явсан Д.Сумьяабазар бол одоо Сонгууль удирдаад ялж үзсэн, Ерөнхий сайдаа зодож үзсэн, журмын нөхдөө шоронд хийгээд үзсэн, Нийслэлийн МАН-ын дарга.
2020 оны орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт авчирсан хүн бол Д.Сумьяабазар яалт ч үгүй. Тэр Сонгинохайрхан дүүрэгт ДИТХ, НИТХ-д 100 хувийн саналаар ялж, 9 дүүргээс 8-т нь ялалт авчирж 88.8 хувьийн амжилт үзүүлсэн нь ч үнэн.
Гэхдээ тэрээр гэнэт УИХ-ын гишүүний ажлаа өгөөд, Хотын дарга болжээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр Нийслэлийн МАН-ын дарга Хотын дарга болох учиртай гэв. Тэгвэл түүхийн хуудсыг эргээд харая. 2016-2018 он Улаанбаатар хотын дарга С.Батболд болж байв. Тэрээр Нийслэлийн МАН-ын түр орлон гүйцэтгэгч байлаа. Анх түүнийг хотын дарга болгоход Нийслэлийн МАН-ын дарга нь Ц.Сандуй байв. 2018-2020 он Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болж байв. Тэрээр Нийслэлийн МАН-д дарга цэргийн суудалгүй. Төв Намын Удирдах зөвлөлийн гишүүн юм. Түүнийг хотын дарга болгосон хүн нь тухайн үеийн Уул уурхайн сайд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар байлаа.Д.Сумьяабазар бол яалтч үгүй уран барилдаантай, уран мэхтэй, онцгой нэгэн юм.
Түүх үүнийг гэрчлэнэ. Уул уурхайн сайд байхдаа Хотын дарга болоогүй үлдсэн. Одоо болохоор Намын дүрмээрээ хотын дарга болно гэж. Анхнаасаа дүрмээрээ яваагүй хүн гэнэт дүрэм журмаа мэдэв үү? Аль эсвэл УИХ-ын гишүүний суудал ашиг авчрахгүй учраас Хотын жижиг парламентын төсвийг базахаар орж ирэв үү?
Ер нь бол ирэх жил Монгол Ардын Нам 100 жилтэйгээ золгоно. Сайны хажуугаар саар гэгч тэд дараа жил мөн адил Ерөнхийлөгчийн сонгуультай нүүр тулна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд тэд Засгийн нэр хүндийг, Хотын нэр хүндтэй өргөх хүндхэн тулаанд бэлдэж байна гэж харж болно. Аль эсвэл МАН-ын генсек дэвшүүлэн зайлуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүгдтэй нь хариуцлага тооцож өөрийн нийслэлийн фракцаа оруулж ирүүлнэ гэх хардлага үүнд төрж болох.
Ямартай ч Манай Монголчууд бөхчүүддээ хайртайгаас хойш Д.Сумьяабазарт цааш улс төрд явах хэчнээн мэх байгааг харах л үлдлээ дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна