UFC-ийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлахаа мэдэгдэв
ММА дэвжээнд 29 хожигдолгүй дараалан ялалт байгуулсан UFC-ийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлахаа мэдэгдлээ. 10-р сарын 25-нд АНЭУ-ын Абу Даби хотын Яс аралд болсон UFC 254 тэмцээний онцлох тулаанд Жастин Гайечтай 2-р тойрогт 1 минут 34 секундын дараа хожсоныхоо дараа Хабиб зодог тайлахаа мэдэгдэв.
ММА дэвжээнд 29, UFC-д 13 удаа хөнгөн жинд ялалт байгуулсан тэрбээр түүний аав, дасгалжуулагч Хабиб Абдулмараб 7-р сард Корона 19-ийн улмаас нас барсны дараа цочирдсон нь мэдэгдэж байна. Тэр өдөр Хабиб ялалтын дараахан шалан дээр унаж, нулимс дуслуулан, зодог тайлах болсон шалтгаанаа хүртэл "Аав минь байхгүй бол би зодооныг нэг их мэдрэхгүй байна" гэж хэлжээ.
https://www.youtube.com/watch?v=05HuTGeF5AA
Сэтгэгдэл бичигдээгүй байна