Samsung группын дарга Ли Кун Хи 78 насандаа таалал төгсөв
Самсунг группын дарга Ли Кун Хи аравдугаар сарын 25-нд Сөүлийн Илвон-донг дахь Сөүлийн Самсунг эмнэлэгт 78 насандаа таалал төгсөв. Ли Кун Хи Самсунг компанийг үндэслэгч Ли Бён Чолыг залгамжилж, 1987 онд Самсунг группын хоёрдахь дарга болж, Самсунг группийг удирдаж байжээ. Ялангуяа тэрээр хагас дамжуулагч, гар утасны бизнес гэх мэт шинэ бизнест томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр өнөөгийн Samsung Electronics-ийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсныг мэддэг. Ли Кун Хи 2014 оны 5-р сард зүрхний шигдээсийн улмаас гэртээ унаж, нас барахаасаа өмнө 6 жилийн турш эмнэлэгт хэвтэж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна