Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, 338 дахь тохиолдол бүртгэгдлээ

Админ
2020/10/26

Өнөөдөр/2020.10.25/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 673 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн эх сурвалжийн мэдээлснээр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 338 болов. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол 26 нь эмчлэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна