“Реал Мадрид”, “Барселона”-г талбайд нь буулган авлаа

Админ
2020/10/26

Хөл бөмбөгийн хамгийн алдартай дерби тоглолтуудын нэг “Барселона”, “Реал Мадрид” клубийн энэ жилийн эхний тулаан бямба гарагийн үдэш Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолт эхлээд таван минут өнгөрч байхад Федерико Валверде гоол оруулж “Реал Мадрид” тэргүүлээд эхэлсэн. Хариу гоолыг Ансу Фати найм дахь минутад өөрийн нэр дээр бичүүлж, “Эл Классико”-д гоол оруулсан хамгийн залуу тоглогч болон рекорд тогтоолоо. Сүүлийн хагасын 63 дахь минутад Серхио Рамос 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж “Эзэн хааны баг” дахин тэргүүллийг авсан юм. Хорват хагас хамгаалагч Лука Модрич 90 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьж “Реал Мадрид” сүүлийн гурван “Эл Классико”-оос хоёр хожил, нэг тэнцээ авсан эерэг үзүүлэлттэй боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна