Зөвхөн 8’000 төгрөгийн картаар дугаараа цэнэглээд байшинтай боллоо. Урамшууллын эзэн болсон сэтгэгдэл ямар байсан бэ?
Яг тэр өдөр гэртээ хүүхдийнхээ хичээлийг хийлгээд сууж байтал хүмүүс утасдаад “Баяр хүргэе” гээд л байсан. Итгэхгүй, тоглоод байна даа л гэж бодож байтал маш олон танихгүй хүмүүс тасралтгүй залгаад л, шөнө хүртэл залгасан /инээв/. Мэдээд бөөн баяр болж, хөдөө оторт явж байсан хань руугаа залгаад хэлсэн. Тэр өдөр манай гэр бүл аз жаргал, инээд хөөрөөр дүүрсэн юм даа. Дараа нь өөрөө шууд нэвтрүүлгээ зөндөө үзсэн. Хэд ч үзсэн юм, дахин дахин үзээд л байсан. Одоо ч догдлол өндөртэй хэвээр байна. Та энэ картаар цэнэглэхдээ супер бэлэгтэй гэдгийг мэдэж цэнэглэсэн болов уу? Мэдэж байсан ч байшинтай болно гэж төсөөлөөгүй л дээ. Энэ карт өөрөө олон олон бэлэгтэй, дата нэгж гээд давуу тал ихтэй байсан болохоор сонгож цэнэглэж байсан юм. Уншигчид маань сонирхож байгаа байх, нууц биш бол та байшингаа хаана бариулахаар төлөвлөж байна вэ? Аймагтаа, сумандаа бариулна гэж бодож байгаа. Би болоод манай гэр бүлийн хүний хувьд багаасаа өдийг хүртэл гэрт амьдарсан хүмүүс л дээ. Ингээд ийм гоё загварлаг байшинтай болох гэж байгаадаа туйлын баяртай байна. Ийм сайхан баярт үйл явдал, аз жаргалыг манай гэр бүлд бэлэглэсэн Юнител Группийн хамт олонд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Баярлалаа.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна