Дорноговь аймагт есөн настай охин хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтжээ
Админ
8 цаг 23 минутын өмнө
Орон нутагт хүчирхийллийн улмаас дахин нэг хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд суманд есхөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охин зургаан настай эрэгтэй дүү, ээж, хойд эцгийн хамт амьдардаг аж. Мөн байнгын хүчирхийлэлд байдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Охины хойд эцэг 1982 оных, харин ээж нь 1991 оных юм байна. Тэд хамтран амьдраад дөрвөн жил болжээ.
Тиймээс энэ хугацаанд хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, мөн охины гэмтсэн асуудлыг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна