Дэлхийн 15 оронд нэг өдөрт арван мянгаас олон тохиолдол илэрлээ

Админ
2020/10/28

Дэлхийн 15 улсад нэг өдөрт коронавируст халдварын арван мянгаас олон тохиолдол илэрлээ. Европ дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрч Их Британи, Испани, Швейцар болон Францад 24 цагийн дотор 80 мянган хүн халдвар авсан нь батлагдав. Дэлхий даяар нийт 43,7 сая хүн халдвар авснаас 32,1 сая нь эдгэрч, 1,1 сая нь нас барсан ба 10,4 сая хүн эмчлүүлж байна. Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:
  1. АНУ - 69,841
  2. Энэтхэг - 36,838
  3. Франц - 26,771
  4. Их Британи - 20,890
  5. Швейцар - 17,440
  6. Бразил - 17,422
  7. Испани - 17,396
  8. ОХУ - 17,347
  9. Итали - 17,012
  10. Бельги - 15,622
  11. Герман - 12,621
  12. Аргентин - 11,712
  13. Нидерланд - 10,343
  14. Чех - 10,273
  15. Польш - 10,241


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна