COVID-19-ийн батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 340-д хүрлээ

Админ
2020/10/28

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Уг иргэн эх орондоо 2020 оны аравдугаар сарын 22-нд эх орондоо иржээ. Тухайн өдөр УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 70 орчим иргэнийг татан авч байв. Эдгээр иргэний эхний шинжилгээгээр есөн хүнээс коронавирусийн халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан билээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрээд байна. Харин коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 28 иргэн эмчлүүлж буй бөгөөд 20 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний бие хүндэвтэр байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна