томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангажээ

Админ
2020/10/28

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтаж Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагууд хамтран өнгөрсөн долоодугаар сард хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажлуудын биелэлт болон эмнэлгүүдийн бэлэн байдал хэрхэн хангасантай албаныхан танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийслэлийн хамгийн их хүн амд үйлчилдэг байгууллагын нэг. Томуугийн ид дэгдэлтийн үед тус эмнэлэг маш их ачаалалтай ажиллаж, ор хүрэлцэхгүй улмаас зарим өвчтөнд коридорт нэмж ор гаргахаас өөр аргагүйд хүрдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн идэвхжлийн оргил үе хараахан эхлээгүй байгаа учир ачаалал хэвийн байна. Гэхдээ урьдчилсан бэлэн байдлыг бүрэн хангажээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтсан төлөвлөгөөний хүрээнд эм хангамж, хүний нөөцөө зөв хуваарилах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах ажил хийж байна. Энэхүү төлөвлөгөө нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, томуугийн дэгдэлтийн үеийг хохиролгүй даван туулах зорилготой юм.

Дээрх чиглэлийн дагуу ЭХЭМҮТ-ийн 6 эмч 12 сувилагч нийслэлийн 6 дүүрэгт ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна