Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Н.Баярчимэг, нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн, нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилсон байна.

Д.Ихбаярын тухайд Баянгол дүүрэгтээ төрж, өссөн унаган хүүхэд нь. Эрх зүйч, Монгол Япон хэл орон судлаач мэргэжилтэй, хэл шинжлэлийн магистр зэрэгтэй. Нийслэлийн МАН-н хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн даргын албыг хашдаг.
Ажлын туршлага:
2008-2009 ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн
2009-2013 ИХ засаг лицей сургуулийн захирал
2013-2014 БГД-н гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
2014-2016 БГД-н ЖДҮ дэмжих төвийн дарга
2016-2018 СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүн, НАМЗХ-н бага хурлын гишүүн, УЗ-н гишүүн нийслэл бүс хариуцсан нарийн бичгийн дарга.
Төгссөн сургууль : 1998-2002 Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль, 2008 Удирдлагын академи Бизнес удирдлага, 2012-2014 Удирдлагын академи Төрийн удирдлага
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Төрийн удирдлагын магистр
Ажилласан байдал : 2002-2009 "Суман гүн трэйд" захирал, 2009-2012 Улаанбаатар Бизнес хөгжлийн төв НӨҮГ дэд захирал, 2012-2014 TV10 Захирал, 2014 Эрүүл хүнс ХХК-ийн захирал
Гавъяа шагнал :
Сонгуульт ажил : 2008-2012 БЗД-ийн 24-р хорооны ИНХ-ын дарга, 2008-2012 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН- ын бүлгийн дарга, 2009-2014 Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай Залуучуудын холбооны Тэргүүн, 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн, 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны даргаар сонгогдсон.
Ж.Сандагсүрэн
Боловсролын байдал:
1986-1996 онд Нийслэлийн 73 дугаар дунд сургууль
1997-2001 онд МУИС-ХҮДС-ийг Эдийн засаг, Математик загварчлалын мэргэжлээр бакалавр зэрэг
2003-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг
2002 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын мэргэшүүлэх сургалт
Боловсрол, мэргэжил:
2001-2004 СХД-ийн ИТХ-ийн Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга,
2005-2013 онд “Очир-Ундраа” группын Захирлын зөвлөлийн гишүүн, газрын захирал
2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч
2013-2016 Монгол Улсын Их хурлын гишүүний зөвлөх
2016 оны 8 сараас СХД-ийн Засаг дарга

Н.Баярчимэг нь АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт ажиллаж ирсэн.
Боловсрол
- 1995-2005 онд Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/
- 2005-2010 онд СУИС-ийг Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/
- 20014-2016 онд Сан дээд сургууль /МАГИСТР/
Ажлын туршлага:
- 2006-2009 онд “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал
- 2012-2013 онд “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал
- 2013-2015 онд “Zaluu.com” сайтын Гүйцэтгэх захирал
- 2010-2015 онд НАМОХ-ны дэд ерөнхийлөгч
- 2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх
- 2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч
- 2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
- 2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх
- 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх.
Боловсрол:
- 1882-1992 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль /БҮРЭН ДУНД/
- 1992-1996 онд ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн технологи /БАКАЛАВР/
- 1998-2003 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлага /МАГИСТР/
- 2015-2020 онд Москвагийн их сургууль /ДОКТОРАНТ/
Ажлын туршлага:
- 1995-1998 онд “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал
- 1998-1999 онд “Эн Эс Жи” ХХК-ийн захирал
- 1998-2003 онд “Миний байшин” төсөл санаачлагч
- 2003 оноос “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2008 оноос “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
- 2009 оноос “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал
Сэтгэгдэл бичигдээгүй байна