"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттай тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийгБШУЯ санууллаа.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4, 5 дугаар зүйлд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болон "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр"-ийн нэр, сар өдрийг тус тус хуульчилсан. Халловен буюу сүнсний баяр нь дээрх жагсаалтад тусгагдаагүй гэдгийг БШУЯ мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна