Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

Админ
2020/10/28

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2020.10.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн даваа /2020.10.26/ гарагт хуралдсан Улсын Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна