Аваргуудын лигийн хамгийн агуу түүхтэй баг “Реал Мадрид” хэсгийн эхний тоглолтоо талбайдаа “Шахтёр” клубтэй хийж 2:3-аар хожигдоод байсан бол урьд шөнө хоёр дахь тоглолтоо “Боруссия Мюнхэнгладбах”-тай хийж 2:2-оор тэнцлээ.
Нэг ч оноогүй хоцрох аюултай нөхцөл байдал үүсээд байсан ч 2:0-ээр хожигдож яваад 87 дахь минутад Карим Бензема, 90+3 дахь минутад Касемиро гоол оруулан эвийн гэрээтэй буцаж чадсан юм.
Эхний тойрогт “Реал Мадрид”-ыг талбайд нь буулган авсан “Шахтёр” клуб урьд шөнө талбайдаа “Интер Милан”-ыг хүлээн авч 0:0-ээр тэнцсэнээр дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна