"Манай хороо-Миний гудамж” аяны шилдэгүүдийг шалгарууллаа

Админ
2020/10/29

Нийслэлийн ойгоор "Манай хороо-Миний гудамж”аяны шилдгүүдийг шалгарууллаа. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр маргааш буюу энэ сарын 29-нд тохионо. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн захирагчын алба, хотын менежер Т.Гантөмөр гардууллаа. Аянд оролцсон шилдэг дүүрэг, орон сууц(хороо), гэр хороо(хороо), ААН байгууллага, СӨХ, ТӨХК, ОНАТҮГ болон өрхүүдийг байр эзлүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.
  • Шилдэг дүүргээр : Налайх дүүрэг,
  •  Шилдэг хороо(орон сууц): Багануур дүүргийн 3-р хороо,
  • Шилдэг хороо(гэр хороо): Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо,
  • Шилдэг ААН байгууллага: Хан-Уул дүүргийн 60-р сургууль,
  • Шилдэг СӨХ: Баянгол дүүргийн 14-р хороо “Өргөө-14”,
  •  Шилдэг ТӨХК: “Охь мандал” ХХК,
  • Шилдэг ОНАТҮГ: “Улаанбаатар шинэчлэл” ХХК,
  • Шилдэг өрхСонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Баясгалангийн гэр бүл тус шалгарлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна