“Антимир” яруу найргийн наадам ирэх сард болно
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, “Болор цом”-ын хошой эзэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болохоор болжээ. Тус наадам Коронавриусийн улмаас хойшлогдоод байсан юм. УДБЭТ-ын тайзнаа болох “Антимир” яруу найргийн наадамд оролцох бүтээлийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж. Наадамд оролцох оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна. Энэхүү наадмыг МЗЭ, түүний үр хүүхэд хамтран зохион байгуулж буй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна