Н.БАГАБАНДИ Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙГААД ОЮУ ТОЛГОЙН ТУЗ-ЫН ГИШҮҮН ГЭХ ӨНДӨР ХАНГАМЖТАЙ СУУДАЛДАА ҮЛДЖЭЭ

Админ
2020/10/30

Австралийн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак албан үүргээ хүлээлгэн өгч буйтай холбогдуулан Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдаад байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр хэвээр үлдээж, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлсөн байна. Чөлөөлөгдсөн хоёр хүний  оронд АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нарыг ТУЗ-ын шинэ гишүүдээр томилжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Монголын талын гурван ТУЗ-ийн гишүүнийг бүгдийг нь солино хэмээн мэдэгдэж байсан ч энэ удаад Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлж зүрхлээгүй бололтой.
Учир нь Н.Багабанди суудалдаа үлдэхийн тулд Л.Оюун-Эрдэнэд шахалт дарамт үзүүлж, албан тушаалаас нь чөлөөлбөл олны мэдэхгүй асуудлуудыг чинь дэлгэнэ хэмээн заналхийлсэн гэх. Зарим хэвлэлд мэдээлснээс харвал Н.Багабанди Л.Оюун-Эрдэнэтэй тохилцож,  толхилцож эцэст нь нэг юм Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тохиролцсоноор суудалдаа тэсэж үлдсэн бололтой.
Н.Багабандийн хувьд 2016 онд "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд жилийн 100.000 ам.долларын цалин хангамж авдаг ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна