"Ковид-19-ийн үеэр ус хангамж ариун цэвэр, эрүүл ахуй" сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа
2020 оны 10-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо “Ковид-19-ийн үеэр ус хангамж ариун цэвэр, эрүүл ахуй (УХАЦЭА) үйлчилгээний менежментийн тогтвортой байдал” сэдэв үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Шадар сайдын туслах С.Янжинсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон БХБЯ, ЭМЯ, БШУЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, агентлагууд, ТББ, олон улсын түншүүд гэх мэт 60 орчим мэргэжилтнүүд оролцов. Монгол Улсын Шадар сайдын туслах С.Янжинсүрэн “..хот болон хөдөө орон нутагт амьдардаг, ялангуяа нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчуудын ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахад ундны ус, ор" цэврийн байгууламжийн хүртээмж янз бүрийн түвшинд харилцан адилгүй байна. Тэр хорооллын өрхийн нэг хүн хоногт 8л ус хэрэглэж байхад орон сууцанд амьдарч байгаа хоногийн хэрэглээ 100л байна. Энэ нь цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа Тараа угаах” зөвлөмжийг гэр хороололд ард иргэдийн дунд хэрэгжүүлэх хүндрэлтэй байна. Цаашид бид зорилтод бүлгүүдэд чиглэсэн шаардлага хангаса" хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээг шинэ дэвшилтэд техник технологийн шийдлээр хүргэх ёстой”-г онцлон хэлж буйгаа төлөөлөгчөөрөө дамжуулан хэлүүллээ.
НҮБ-ын суурин зохицуулагч онцлон тэмдэглэхдээ: “хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэгддэг ил жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй төдийгүй халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна”. 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол улсын нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн "суурь” буюу наад захын үйлчилгээгээр хангагдаагүй байна гэсэн тооцоолол гарсан.
Уулзалтын үеэр УХАЦЭА -тай холбоотой үндэсний тэргүүлэх чиглэлүүдийг "Монгол Улсын Алсын хараа-2050" -д маш сайн тодорхойлсон болохыг онцлон тэмдэглэв. Гэсэн хэдий ч хурдацтай шинэчлэл, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөн дор уламжлалт амьдралын хэв маягийг хослуулсан нь хөдөө орон нутгийн айл өрхүүдэд ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг тэгш, аюулгүй хүргэхэд олон бэрхшээл тулгарч байна. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд уулзалтад оролцогчид УХАЦЭА салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэхийг зөвлөв. Тодруулбал, 1) хот, хөдөө орон нутаг. тэр дундаа нүүдэлчин хүн амыг хамарсан УХАЦЭА үйлчилгээний салбарын урт хугацааны үндэсний стратеги боловсруулах; 2) алслагдсан сумдын төвүүдийг онцгойлон анхаарч УХАЦЭА үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үндэсний болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа энэ жилүүдэд УХАЦЭА үйлчилгээг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон хөгжүүлэх нь маш чухал. Барилга хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (ХСУХАТАY33) нь Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА) болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулав.

Сэтгэгдэл бичигдээгүй байна