УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгалан томилогдлоо

Админ
2020/08/19

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар тус намын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томилжээ. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртэл бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудад сонгуульт алба хашиж ирсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна