УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАНГИЙН НЭРЭМЖИТ "БОЛОВСРОЛ CUP-2020" ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэрэмжит "Боловсрол cup-2020" Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын анхдугаар наадам өнөөдөр буюу 10сарын 31-ны өдөр нээлтээ хийлээ.
2020-2021 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн ЕБ-ын 62 сургууль, 194 цэцэрлэгт нийт 103000 хүүхэд, өсвөр үеийнхэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр боловсролын байгууллагад 7238 багш, удирдах ажилтан, ажилчид ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү 5 таван төрөлт “Боловсрол CUP-2020” спорт наадамд 40 сургуулийн 31 баг, цэцэрлэгийн 6 бүсийн 3 баг. Нийт 34 багт 1600 багш, удирдах ажилтан хурд, хүч, авхаалж самбаа, ур ухаанаа сорин 5хоногийн турш өрсөлдөх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна