₮880 саяын барилга байгууламж, ₮93 саяын автомашинтай хотын даргын орлогч нарын ХОМ

Админ
2020/11/03

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг орлох, салбар бүрд түүнийг төлөөлөх зургаан эрхмийн боловсрол, ажилын туршлагыг бид өмнө нь хүргэсэн. Ажлын туршлага, боловсролын байдалтай танилцсан зарим нь тэднийг албан тушаалдаа багадчихсан гэх шүүмжлэл ч гараад буй. Ямартай ч шинэ бүрдсэн нийслэлийн удирдлага өнөөдөр цагтаа хурлаа хийж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь авууштай. Нийслэлийн өмнөх удирдлагууд цагтаа цуглаж хуралдаж чадахгүй, аргаа барсан орлогч нь 30 гаруй даргыг ажлаас нь чөлөөлөх талаар ч ярьж байсан удаатай. Тэгвэл бид энэ удаад хотын даргыг орлох, төсөл хөтөлбөрүүдийг нь удирдахаар болсон дөрвөн төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Зургаан төлөөлөгчөөс Б.Одсүрэн, Д.Ихбаяр нар Авлигатай тэмцэх газарт ХОМ-ээ мэдүүлж байгаагүй юм байна. Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ бүтээн байгуулалт, хийх ажлынхаа талаар танилцууллаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч болж дэвшээд буй Жигжидсүрэнгийн Сандагсүрэн 2017 оноос хойш АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлжээ. ХАСХОМ мэдүүлсэн эхний жил түүний өөрийн орлого жилийн 42 сая төгрөг байсан бол Засаг даргаар ажилласан хугацаанд буурсаар 28 сая болжээ. Ж.Сандагсүрэн гэр бүлийн орлого 0, тээврийн хэрэгсэл болон үнэт эдлэлгүй бөгөөд 228 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшин, хашаа байшин, граштай. Хотын даргын орлогчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
  • Өөрийн орлого: 28,433,080 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 0
  • Орон сууц, барилга байгууламж: 228,000,000 төгрөгийн 1 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшин, 1 хашаа байшин, 1 граш
  • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
  • Мал аж ахуй: 60,000,000 төгрөгийн хурдан удмын адуу 9, үхэр 10
  • Газар: 25,000,000 төгрөгийн гурван газартай
  • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: Байхгүй
  • Хадгаламж: 19,398,180 төгрөгийн хадгаламжтай
  • Авлага: 25,000,000 төгрөг
  • Зээл: 70,000,000 төгрөг
  • Хөрөнгө оруулалт: Таван толгой ХК 1072ш, Таван толгой ХК 1072ш, Таван толгой ХК 1072ш, Бунгүс бургер ХХК 100ш, Өсөлт Консолтинг ХХК 100ш
  • Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Тусгай зөвшөөрөл-1
Н.БАЯРЧИМЭГ 205 САЯЫН ОРОН СУУЦ, 50 САЯАР ҮНЭЛЭГДЭХ АВТОМАШИНТАЙ Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллахаар болсон Нанзадын Баярчимэг 2017 оноос хойш хөрөнгө орлогоо мэдүүлж буй. Тэрбээр Эрдэнэс таван толгой майнинг ХХК-ийн дэд захирал албан тушаалаар мэдүүлэг гаргасан байна. 2017 онд түүний жилийн орлого 20 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2019 онд 82 сая болж өсжээ. Харин гэр бүлийн орлого нь 50 сая бол 205 саяар үнэлэгдэх нэг орон сууц, 50 саяын үнэлгээтэй нэг автомашинтай юм байна. 13 сая төгрөгийн хадгаламж, 172 сая төгрөгийн зээлтэй Н.Баярчимэгийн ХОМ-ийг танилцуулж байна.
  • Өөрийн орлого: 82,937,870 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 50,757,030 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 205,000,000 төгрөгийн 1 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: 50,000,000 төгрөгийн Mercedes Benz, S320 1 ширхэг
  • Мал аж ахуй: Байхгүй
  • Газар: 3,000,000 төгрөгийн 007 га газар
  • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: Байхгүй
  • Хадгаламж: 13,924,280 төгрөг
  • Авлага: Байхгүй
  • Зээл: 172,000,000 төгрөг
  • Хөрөнгө оруулалт: Эрдэнэс Таван Толгой ХК 2144ш хувьцаа
  • Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Байхгүй
  • З.ТӨМӨРТӨМӨӨ 93 САЯЫН АВТОМАШИНТАЙ, ОРОН СУУЦГҮЙ
 
  • Их монгол FM-ийн гүйцэтгэх захирлаар ажлын гараагаа эхэлсэн Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө ШӨХТГ-ын даргын зөвлөхөөс УИХ-ын даргын зөвлөх хүртэл ажиллаж буй тэрбээр 2016 оноос хойш хөрөнгө орлогоо мэдүүлжээ.Жилийн орлого нь 15 сая төгрөг, гэр бүлийнх нь 19 сая төгрөг З.Төмөртөмөө орон сууцгүй, 93 сая төгрөгийн үнэ бүхий 2 автомашинтай. 90 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Түрүү Инфо эжэнси ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг байна.
    • Өөрийн орлого: 15,000,100 төгрөг
    • Гэр бүлийн орлого: 19,000,000 төгрөг
    • Орон сууц, барилга байгууламж: Байхгүй
    • Тээврийн хэрэгсэл: Lexus, 570- 1, Toyota, Mark2- 1 93 сая төгрөг
    • Мал аж ахуй: Байхгүй
    • Газар: 1,000,000 төгрөгийн 600м2 газар
    • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: 90,000,000 төгрөг
    • Хадгаламж: 1,793,300 төгрөг
    • Авлага: Байхгүй
    • Зээл: Байхгүй
    • Хөрөнгө оруулалт: Түрүү Инфо эжэнси ХХК-ийн 50 хувь
    • Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: БайхгүйБ.СҮХБААТАР 880 САЯЫН ОРОН СУУЦ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ
    • Нийслэлийн орон сууцны корпорацын захирал Б.Сүхбаатар нийслэлийн барилга, хот байгуулалты хариуцсан төслийн удирдагчаар ажиллахаар болоод буй. Түүний хувьд 2017 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч буй бөгөөд тухайн онд түүний жилийн орлого 87 сая гэр бүлийнх нь орлого 30 сая байсныг ХОМ-ээс нь харж болно. Харин өнгөрсөн жилийн мэдүүлэгтээ өөрийнх нь жилийн орлого нь 174 сая, гэр бүлийнх нь 75 сая төгрөг байгааг дурдсан байна. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд түүний өөрийн болон өрхийн жилийн орлого даруй хоёр дахин нэмэгджээ. Эрүүл хүнс ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тэрбээр 880 сая төгрөгийн орон сууцтай, автомашингүй.
      • Өөрийн орлого: 174,674,200 төгрөг
      • Гэр бүлийн орлого: 75,279,000 төгрөг
      • Орон сууц, барилга байгууламж: 1 орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай байшин, 1 үйлдвэрийн зориулалттай барилгатай нийт 880,000, 000 төгрөг
      • Тээврийн хэрэгсэл: Байхгүй
      • Мал аж ахуй: Байхгүй
      • Газар: 154,500,000 төгрөгийн гурван газартай
      • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: Байхгүй
      • Хадгаламж: 14,980,000
      • Авлага: 28,000,000
      • Зээл: Байхгүй
      • Хөрөнгө оруулалт: Эрүүл хүнс ХХК 100 хувь
      • Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Байхгүй25 ЖИЛ БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮЧ ҮЗСЭН Б.ОДСҮРЭНГИЙН ХОМ-ТЭЙ ИРЭХ ЖИЛ ТАНИЛЦАНА Б.Одсүрэн: Бидний маргааш өнөөдрөөс илүү байх ёстой | Peak News
      • Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 1995 онд “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажлын гараагаа эхэлсэн. 25 жилийн хугацаанд бизнесийн салбарт хүч үзэж, “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирлын алба хашиж буй түүний хувьд ашиг сонирхлын мэдүүлэг өгч байгаагүй. Энэ удаад НИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор томилогдсон тул ирэх жил түүний хөрөнгө орлогын талаарх мэдээлэл ил болох юм.Д.ИХБАЯРЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ БАЙХГҮЙ Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллах Дашнямын Ихбаяр 2008 онд ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтэнгээр ажлын гараагаа эхэлжээ. Их засаг лицей сургуулийн захирал, Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ЖДҮ дэмжих төвийн дарга, Сонгинохайрхан хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан тэрбээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна