Вена хотод суугаа монголчуудад хандан сэрэмжлүүлэг гаргажээ

Админ
2020/11/04

Австрийн нийслэл Вена хотод болсон террорист халдлагатай холбогдуулан Вена хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа. Сэрэмжлүүлэгт: "Өнөөдөр 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 20:00 цагийн орчимд Холбооны  нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов. Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна." гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна