ЭХЭМҮТ-д гурван ихэр мэндэллээ

Админ
2020/11/04

ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдүүдийн бие сайн байна. Ихрүүдийн хоёр нь 1800 гр, нэг нь 1850 гр төрсөн байна. Гурван ихэртэй болсон залуу гэр бүл нэг хүүхэдтэй бөгөөд хоёр дахиа амаржиж, дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл боллоо. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай. Монгол Улсад жилд хэчнээн ихэр төрсөн тухай тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тодруулахад, 2018 онд хоёр ихэр 1760, гурван ихэр 41, 2019 онд хоёр ихэр 1969, гурван их мөн 41 төрсөн гэж бүртгэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна