Happy Flowers ХХК-ийн буруугаас болж хүүхэд гэмтсэн гэж үзжээ

Админ
2020/11/04

Positive Mongolians-ын Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар Happy Flowers төвийн асрагчаар хүүхдээ харуулсны улмаас эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан хэмээсэн нь нийгмийг хоёр талцуулаад буй. Харин дээрх асуудлын хүрээнд Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Happy Flowers ХХК-д шалгалт хийсэн байна. Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Happy Flowers ХХК -д холбогдуулан хүүхэд гэмтэж, бэртсэн гэх гомдол гурван иргэнээс, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө аваагүй гэх 10 иргэнээс гомдол ирж байжээ. Улмаар Happy Flowers ХХК-д Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д зааснаар, компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулах, хүүхэд асрах үйлчилгээ авч буй хэрэглэгч /иргэн/-тэй байгуулах гэрээнд хариуцлагын буюу хүчирхийлэл, ёс зүйн талаарх асуудлыг тусгах шаардлагыг тус, тус хүргүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна