ХААН Банк “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах гэрээгээ сунгаж, холбогдох талуудтай өнөөдөр гарын үсэг зурлаа. Цар тахлын улмаас эдийн засаг хямралтай байгаа энэ үед Монголын тэргүүлэгч уул уурхайн компани “Оюутолгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк зээлийн нөхцөлөө бууруулан дэмжиж ажилласнаар бизнесийн эрсдэлийг нь бууруулж, сорилтыг хамтын хүчээр даван туулахад нь туслах зорилготой юм.
ХААН Банк 2016 оноос хойш эдгээр ханган нийлүүлэгч байгууллагад хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн олгож, тогтвортой хамтран ажиллаж байна.
“Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах гэрээг сунгах гарын үсэг зурах арга хэмжээнд ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Б.Эрдэнэдэлгэр, Байгууллагын банкны газрын захирал Т.Ууганбаяр нар оролцлоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна