Савлагаатай гол муж улсуудад санал хураалт хаагдаж эхэллээ

Админ
2020/11/04

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий дахинд сүүлийн зуун жилд бүртгэгдээгүй цар тахал дэгдсэн энэ үед Америкчууд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нарын нэгийг сонгох чухал шийдвэрийг гаргаж байна. АНУ-ын Жеоржиа, Флорида, Хойд Каролина, Охайо зэрэг зүүн нутгийн муж улсуудад санал хураалт хаагдаж эхэллээ. Мөн Индиана, Кентакки, Өмнөд Каролина, Вермонт, Виржиниа, Баруун Виржиниа болон Хойд Каролинагийн ихэнх хэсэг, мөн ерөнхийлөгч ялалт байгуулахад хамгийн ач холбогдолтой муж улсуудын нэг болох Флоридад санал хураалт хаагдлаа. “CNN” сувгийн тооцооллоор, Д.Трамп Индиана муж улсад, Ж.Байден Вермонт муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна