Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Аль ч талаас нь харсан ганцхан дүгнэлтэд хүрч буй нь үүрдийн нөхөр ба дайсан байдаггүйг өнөөдөр Асашёорюүгийн сонголт нотлож байна. Үнэндээ Д.Дагвадоржийн хувьд үе, үеийн Ерөнхийлөгч нартай ах дүү, анд нөхөд мэт явж байгаад “жийдэг” нь гэм биш зан. Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга ба сүмогийн их аварга хоёрын эрх ашиг холдох нь цаг хугацааны асуудал байлаа.Үндсэндээ, Х.Баттулгатай үй зайгүй явсан хүмүүсээс хэн урваж, хэн үлдэх нь ердөө жил хүрэхгүй хугацаанд танигдана. Ялсан хүн олон найзтай болдог, ялагдсан хүн жинхэнэ найзтайгаа үлддэг нь жам юм хойно. Өнгөрсөн Лхагва гаригт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульч Х.Батхүлэгийн нэрийг оруулж ирснийг МАН-ын гишүүд эсэргүүцэж, хойшлуулах санал гаргасан. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна” гэх үг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт биш Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан анхааруулга болох нь ойлгомжтой. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг томилдог, сольдог асуудлыг хязгаарлахын тулд Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан. Өөрөөр хэлбэл, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Шүүхийн тухай хуулийг үнэмлэхүй олонх шинэчлэн батлахаар зорьж буй юм. Тиймээс хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Улсын дээд шүүхэд өөрийн хүнээ шургуулах оролдлого хийлээ гэж Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хардаж, хариу арга хэмжээ авсан нь энэ аж. Мэдээж, ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Х.Баттулга МАН-ыг дотроос нь хагалах ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн. Хоёрдугаар ээлжийн хоолонд орж чадаагүй хоосон үлдэгсэд, гомдогсод МАН-д зөндөө бий. Ийм шалтгаанаар М.Энхболдоос урвасан хүмүүс У.Хүрэлсүхээс урвахад ч бэлэн байгаа. Тэднийг ашиглаад улс төр хийж чадвал ядаж л МАН-ыг муухай харагдуулж, цаашлаад У.Хүрэлсүхийн засгийг унагааж, үнэмлэхүй эрх мэдлийг нь хязгаарлана гэж Ерөнхийлөгч тооцсон биз.
Гэхдээ түүхэнд нэрээ үлдээх том амбицтай У.Хүрэлсүхийн хувьд намынхаа зуун жилийн ойн сюрипиз болгож 2009, 2013, 2017 гээд дараалан гурван удаа ялагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа ялалт авчрахыг хүсч буй нь тодорхой.Харин Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох хүсэл байвч нэгд, намаас нь нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй. Хоёрт, өнгөрсөн тавдугаар сарын 25-наас улс орон даяар мөрдөгдөж эхэлсэн шинэ Үндсэн хуулиар түүний дахин нэр дэвших боломжийг хязгаарласан. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын экс дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар “Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой” гэж тухайн үед мэдэгдэж байсан ч одоо тэдний үгэнд хэн орох билээ дээ, галт тэрэг хэдийнээ хөдөлсөн. Өнгөрсөн гурван жил У.Хүрэлсүхтэй хавсайдаж, Л.Болд, Ж.Батзандан нарыг ашиглаад Ардчилсан намыг хагалан бутаргаж, толгойтой болгонд шошго хадаж, шоронд суулгасан Х.Баттулга өнөөдөр хамгийн их ганцаардсан улстөрч болжээ. Энэ өнцгөөс харвал түүнд дээшээ МАН хол, доошоо АН хатуу болчхоод байгаа ч биз. Тэгээд ч Ардчилсан намд алхаж орох нэр нүүр Х.Баттулгад үлдсэн болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна