A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Алслагдсан сумдад ажиллах онцгой байдлын алба хаагчдад улирал тутам нэмэгдэл олгоно

Алслагдсан сумдад ажиллах онцгой байдлын алба хаагчдад улирал тутам нэмэгдэл олгоно

Админ
2020/11/05

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын алба хаагчдад олгох нэмэгдэл, урамшуулалтай холбоотой журмуудыг баталлаа. Тодруулбал, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам”-уудыг шинээр батлуулсан байна. УИХ-аар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан  “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 50.9-т “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй байна” гэж заасны дагуу “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн батлуулав. “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам” батлагдснаар Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд байрлах Онцгой байдлын байгууллагын салбар нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчдад таван жилийн хугацаанд улирал тутам нэмэгдэл олгож, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгаа дээшлэх боломжийг бүрдүүллээ. Мөн “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам” батлагдснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор авч байх эрхзүйн орчин бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна