БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО.
Хурлаар ДИТХ-ын дарга болон дүүргийн Засаг дарга нарыг сонгох үйл ажиллагаа болов. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон намууд, хурлын тэргүүлэгч нараа сонгов.
Хурлын тэргүүлэгч нарын хувьд намууд хоорондоо зөвшилцөж 3:2:1 гэх зарчмаар сонгосон. Ингэснээр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дах намуудын оролцоог нэмэгдэх юм. Тэргүүлэгч нарын хувьд
Баянзүрх дүүргээс сонгогдсон намууд, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарыг сонголоо.
Монгол ардын нам: А.Баяр, Г.Жаргалсайхан, Д.Жавхлан, Б.Онон
Ардчилсан нам: Б.Хатанбаатар, Г.Отгонбаатар
Хөдөлмөрийн үндэсний нам: А.Отгонбаяр гэх долоон тэргүүлэгч сонгогдсон.
Үүний дараагаар БАЯНЗҮРХ дүүргийн ИТХ-ын даргыг сонгож батлалаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар А.Баяр сонгогдлоо.
А.Баярын хувьд:
Овог: Амарбаясгалан
Нэр: Баяр
1992-2002 Нийслэлийн 10 жилийн гадаад хэлний сургалттай 15-р дунд сургууль химийн сонгоны анги
2002-2008 Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч
2008-2010 МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
2007 он Корпорэйт зочид буудалд маркетингийн ажилтан
2010 он "Хүрэл Интернэйшнл Транс" ХХК гүйцэтгэх захирал
2011 он "Цаст фүүдс" ХХК-д гүйцэтгэх захирал
2013 оноос "Биг Виг" ХХК-д гүйцэтгэх захирал
2020 оноос УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн зөвлөхөөр тус тус ажилласан байна.
Facebook: Амарбаясгалан овогтой БАЯР
Харин дүүргийн засаг даргад Нацагийн Баярмөнхийг нэр дэвшүүлж Хотын даргад уламжлахаар боллоо.
Нацагийн Баярмөнхийн хувьд:
Төрсөн он сар өдөр : 1972-12-07
Боловсрол, Төгссөн сургууль : 1988 онд Төв аймаг Баянчандмань 10 жилийн дунд сургууль, 1996 он Техникийн их сургууль. Авто инженер мэргэжилтэй, 2009 он Raffles University Tourism and Hospitality management Удирдлагын академи бизнессийн удирдлагын бакалавр, Төрийн удирдлагын магистр ,Англи, хэлтэй.
Ажилласан байдал : 1990-1992 он Дотоодын цэргийн 05-р анги байлдагч түрүүч, 1992 он Дархан хотын Цагдаагийн хэлтэст. Эргүүлийн цагдаа, 2000 он Старжин ХХК-ний үүсгэн байгуулсан
Гавъяа шагнал : Онц буудагч 2009, Монгол Ардын Намын 90 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 90 жилийн, Нийслэлийн 370 жилийн ойн медаль
Сонгуульт ажил : 2009 он БЗД-ийн 26-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, 2007- 2010 он МАН-ын 31-р үүрийн дарга, 2012- 2016 он БЗД-ийн МАН-ын хорооны дарга, 2008-2012 он БЗД –ийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч, 2011-2012 он БЗД-ийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч,2012 -2016 он БЗД-ийн хурлын төлөөлөгч, 2016 он НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
Facebook: Natsag Bayarmunkh
Сэтгэгдэл бичигдээгүй байна