Рафэйл Надал мэргэжлийн теннисийн холбооны 1000 дахь ялалтаа байгууллаа

Админ
2020/11/06

Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгддэг Испани теннисчин Рафэйл Надал “Paris Masters” тэмцээний шөвгийн 32-т нутаг нэгт Фелициано Лопезийг буулган авч, Мэргэжлийн Теннисийн Холбооны 1000 дахь ялалтаа байгууллаа. 1972 онд байгуулагдсан Мэргэжлийн Тенниссийн Холбооны түүхэнд 1000-аас дээш хожилтой гурван теннисчин байсан. Рафэйл Надал дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ баталж 1000-аас дээш ялалт байгуулсан дөрөв дэх теннисчин болж буй нь энэ юм. МТХ-ны түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тамирчдыг АНУ-ын домогт тамирчин Жимми Коннорс 1274 хожилтойгоор тэргүүлдэг бол Рафэйл Надалын мөнхийн өрсөлдөгч, өдгөө дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Рожер Федерер 1242 ялалт байгуулснаараа уг жагсаалтыг аман хүзүүнд бичигддэг билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна