УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг: Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн арван хувийг буюу 80-90 сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох талаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар санал орууллаа.

Админ
2020/08/19

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн арван хувийг буюу 80-90 сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох талаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар санал орууллаа. Нийгэм дэх баян хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулах гол арга зам бол боловсролыг шинэчлэх гэж дүгнэж байна. Өндөр үнэтэй хувийн сургууль, төрийн өмчийн сургууль хоёр ижил хөтөлбөртэй болох боломж буюу Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн өмчийн сургуулийн тоог нэмэгдүүлэх нь дэлхийн хэмжээний боловсролыг гэрийн тань хажууд авчрах томоохон алхам болох юм. Кембриджийн хөтөлбөрийн үр дүнд суралцагчдад системтэй мэдлэг бий болж төгссөний дараа хүссэн их дээд сургуульдаа элсэлтийн болон хэлний шалгалтгүйгээр элсэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бололцоог бий болгодог онцлогтой. Цаашид энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талаар бүхий л санал санаачлагыг дэмжин, хамтран ажиллах болно оо..


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна