ББСБ-ууд 1.4 их наядын зээлийн үлдэгдэлтэй байна

Админ
2020/11/07

Манай улсад энэ оны III улирлын байдлаар нийт 533 ББСБ ажиллаж байгааг СЗХ-ноос мэдээлэв. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрснийг танилцууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өсжээ. ББСБ-ууд 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсжээ. Зээлийн үлдэгдлийн 47.1 хувь нь хэрэглээний зээл байна. Зээлийн нийт үлдэгдлийн:
  • 85.5 хувийг иргэдийн зээл,
  • 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл тус тус эзэлж байна.
ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрчээ.
Чанараар ангивал:
  • 86.7 хувийг хэвийн зээл,
  • 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл,
  • 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна