Маскаа зүүе, гараа угаая

Админ
2020/11/07

Агаар орчны бохирдол болон халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт зүүж, гараа сайтар угаахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, зөв цагт, зөв амны хаалтыг зөв зүүгээрэй. Амны хаалтыг хэрэглэхдээ: 
  1. Нүүрний хэлбэртээ тохируулан сонгох
  2. Зай завсар гаргахгүй зөв зүүх
  3. Хэрэглэх хугацааг баримтлах
  4. Бусдад дамжуулахгүй байх зэрэг дүрмийг баримтлаарай.
Иргэд 1800-0119 дугаараас томуу, томуу төст өвчинтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Амны хаалтаа зүүж, гараа угааж COVID-19-өөс сэргийлэх зөвлөмжүүдээ сайн дагавал өвчнөөс бид сэргийлж чадна. Эх сурвалж: ЭМЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна