Apple компани 117 шинэ эможи ашиглан шинэчлэлт хийжээ. Энэхүү шинэчлэлд костюм, хуримын хөшиг, трансжендерийн далбаа зэрэг бэлгийн шинж чанарыг илтгэдэг дүрүүдээс эхлээд хөөсөрсөн цай, фонюд зэрэг хоол, бизон, панда, далайн хав зэрэг амьтад хүртэл янз бүрийн сэдвээр эможи нэмсэн. 117 шинэ эможи нь Apple iOS 14.2 шинэчлэлтийг дэмждэг төхөөрөмжүүд дээр гарах болно. Mac OS дээр Big Sur шинэчлэгдсэний дараа ашиглаж болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна