Өчигдөр Спортын төв ордонд болсон хагас шигшээ тоглолтуудын дүнг танилцуулж байна. Энэ өдрийн эхний тоглолт ШУТИС-ийн баг, ХААИС-ийн багтай тоглох байсан бөгөөд өрсөлдөгч баг цагаас хоцорч ШУТИС ялалтыг авсан.
Дараагийн тоглолт Этүгэн их сургуулийн баг СЭЗИС-ийн багийн хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөж 60:61-ээр буюу нэг онооны дутуугаар Этүгэн хожигдсон юм. Гурав дахь тоглолт МУИС-ийн эмэгтэй баг, МҮИС-ийн багтай өрсөлдөж 85:43-аар МУИС-ийн баг илүүрхэн хожсон. Дараа нь Отгонтэнгэр их сургуулийн эмэгтэй баг Этүгэн их сургуулийн эмэгтэй багтай тоглож ОТИС 61:55-аар хожсон. Үдээс хойш дан эрэгтэй багуудын 4 тоглолтоор тэмцээн үргэлжилсэн.
Энэ тоглолтын дүнг танилцуулахад:
МУИС 64:45 Мон-Алтиус БТДС
ИЗОУИС 87:82 ОТИС
ХААИС 55:69 Этүгэн их сургууль
ШУТИС 92:73 СЭЗИС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна