35 удаагийн үйлдлээр 150 гаруй мал хулгайлан зарсан этгээдүүдийг баривчиллаа

Админ
2020/11/09

35 удаагийн үйлдлээр бусдын 150 гаруй тооны малыг хулгайлан зарсан этгээдүүдийг энэ сарын 6-ны өдөр дайчлан баривчилжээ. "Мал-Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилсан байна. Дээрх этгээдүүд 2020 оны долдугаар сараас 11-р сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 100 гаруй тооны бод, 46 тооны бог малыг хулгайлан зарж борлуулжээ. Өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 1 бүлэг “А”, “Х”, “Э”, “Ж” нарын 8 этгээдэд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна