УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэрэмжит “Боловсрол cup-2020” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтны спортын анхдугаар наадам 10сарын 31-ны өдөр нээлтээ хийж 9хоногийн турш үргэлжилж 11сарын 8-ны өдөр өндөрлөлөө.
2020-2021 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн ЕБ-ын 62 сургууль, 194 цэцэрлэгт нийт 103000 хүүхэд, өсвөр үеийнхэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр боловсролын байгууллагад 7238 багш, удирдах ажилтан, ажилчид ажиллаж байна.
Энэхүү 5 таван төрөлт “Боловсрол CUP-2020” спорт наадамд 40 сургуулийн 31 баг, цэцэрлэгийн 6 бүсийн 3 баг. Нийт 34 багт 1600 багш, удирдах ажилтан хурд, хүч, авхаалж самбаа, ур ухаанаа сорин 9 хоногийн турш өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр гутгаар байранд 33-р сургууль, дэд байранд 53-р сургууль, тургүүн байранд 84-р сургууль тус тус шалгарч цом, медаль, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнагдсан юм.
Энэхүү спортын наадмыг цаашид жил бүр зохион байгуулах болно гэдгээ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэмцээний үеэр хэлж байлаа.
Боловсрол CUP спортын анхдугаар наадмын гол зорилго нь боловсролын салбарын багш ажилчдын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэхэд оршиж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна