МҮОНРТ-ийн ерөнхий захиралд өрсөлдөгчид тодорч, Н.Дэмбэрэл ч материалаа өгчээ

Админ
2020/11/11

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тус албан тушаалд очих сонирхолтой хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч, өрсөлдөөн эхэлжээ. Энэ жагсаалтад өмнөх захирал Л.Нинжжамцыг ажлаа өгөөгүй байхаас эхлэн  яригдаж байсан Н.Дэмбэрэл албан ёсоор орж ирсэн байна.  Н.Дэмбэрэл өмнө нь Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байв. Мөн Ерөнхий захирлын сунгаанд “Үдшийн хэмнэл” хөтөлбөрт ажиллаж байсан А.Амарбаяр, “ТВ-5” телевийн тоймч Ө.Отгонбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа  нар яригдаж байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад албан ёсоор нэрээ өгсөн дээрх хүмүүсийн нэг нь  МҮОНРТ-ийг удирдах бололтой. Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна