ИЗНН-ын тамга олдохоо байжээ
Иргэний зориг, ногоон намын тамга алга болжээ. Үрэгдүүлсэн, хулгайд алдсан, авч зугтсаны аль нь болох нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан ИЗНН-ын тамгыг дахин хийлгэхээр захиалсан бөгөөд сонинд "гээгдүүлсэн" гэх зар өгчээ.
ИЗНН нь Монгол Улсын ууган намуудын нэг. 2000 оны гуравдугаар сард Иргэний зориг нэрээр Дээд шүүхэд бүртгүүлж, улмаар 2002 онд Бүгд найрамдах намтай нэгдэн Иргэний зориг-Бүгд найрамдах нам болгож нэрээ өөрчилсөн.
Дараагаар нь 2006 онд буцаж Иргэний зориг нам болгож дүрмээ өөрчилсөн бөгөөд 2012 онд Иргэний зориг ногоон нам болгож дахин нэрээ өөрчилсөн. Энэ нам 2015 онд нэгэн зэрэг С.Оюун, Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл гэсэн гурван даргатай байлаа. 2018 оноос ИЗНН-ыг Ц.Ганхуяг даргалах болсон бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН, АН-тай хамтарч оролцсон юм.
Нам тамгаа хоёр тохиолдолд шинээр хийлгэдэг. Нэг нь гээгдүүлэх. Хоёр дахь нь, намын дотоод зөрчлөөс үүдэж удирдлагууд нь тамгаа авч зугтаасны улмаас дараагийн удирдлагууд нь тамгыг үрэгдүүлсэнд тооцон шинээр хийлгэх. ИЗНН тамгаа яагаад алга болсон нь удахгүй тодорхой болох биз.

Сэтгэгдэл бичигдээгүй байна