“Ковид-19”-ийн халдвартай өвчтөнд тусламж үзүүлж байсан ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авсан тухай ЭМЯ-наас өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Халдвар авсан сувилагчтай баг болон ажиллаж байсан эмч, мэргэжилтэн гээд нийт таван хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээгээр цар тахал илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн юм.
Гэвч ЭМЯ-ны мягмар гаргийн мэдээллээр зургаан хүн шинээр халдвар авсан нь тогтоогдож, батлагдсан тохиолдлын тоо 374 болсныг зарласан. Энэ зургаан хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт ажиллаж байсан эмч бөгөөд бусад нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна