Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг Засгийн газар шийднэ

Админ
2020/11/12

 

Улсын онцгой комисс хуралдан, эрсдэлийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.

Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээх аж. Боршоо боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан авто машин ирээд байгаа юм байна. Тэдгээрийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр оруулж ирснээр баруун бүсүүдэд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх тооцоо судалгааг хийжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна