Их Британи нас барагсдын тоо нь 50 мянга давсан Европ дахь анхны улс боллоо
Их Британид коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 50 мянга давлаа. Ингээснээр нас барагсдын тоо нь 50 мянга давсан Европ дахь анхны улс болсон бөгөөд АНУ, Бразил, Энэтхэг, Мексик зэрэг улсын дараа тавдугаарт орж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 595 хүн нас барсан ба нийт нас барагсдын тоо 50365 болжээ.
Мөн нийт 22950 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 1,2 сая хүрч, 185 мянган хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна