Нэг саяас дээш Ковид-19 халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс Итали боллоо

Админ
2020/11/13

Коронавирусийн цар тахалд Европ тивээс хамгийн анх нэрвэгдэж байсан Итали улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол өчигдөр нэг саяын босгыг давжээ. Ингэснээр тус улс нэг саяас дээш халдварын тохиолдолтой дэлхийн 10 дахь улс болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад 32,961 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол нь 1.028 саяд хүрснийг Лхагва гарагт эрүүл мэндийн яам нь мэдээлжээ. Хамгийн олон халдварын тохиолдолтой 10 улс дэлхий даяар нийт бүртгэгдсэн тохиолдлын гуравны хоёр орчмыг бүрдүүлж байна. Эдгээр 10 орныг жагсаавал: АНУ 10 сая Энэтхэг 8.6 сая Бразил 5.6 сая Франц 1.9 сая Орос 1.8 сая Испани 1.4 сая Аргентин 1.27 сая Их Британи 1.26 сая Колумби 1.16 сая Итали 1.02 сая Цар тахал эхэлсэн цагаас хойш Итали улсад 42,953 өвчтөн нас барсан нь Европ тивд зөвхөн Британийн дараа орох муу үзүүлэлт болжээ. Халдвар авсан хүний тоог нас барсантай нь харьцуулбал 4.18 хувь байгаа нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм. Харьцуулбал АНУ-д энэ харьцаа 2.33 хувь байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна